Ч.Хүрэлбаатар: Надад Ганнамд “Хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй”

Ч.Хүрэлбаатар: Надад Ганнамд “Хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй”

Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын нэр бүхий сайд Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэсэн мэдээ гарч шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар БНСУ-ийн хэд хэдэн мэдээллийн сайтад “Монголын нэгэн сайд Ганнамд гурван байртай. Дэлхийн нийтэд коронавирусийн халдвар гарсан ч Монголын сайд Ганнам дахь үл хөдлөх хөрөнгөө авч үлдэхээр болсон гэж сонссон" хэмээн Солонгосын Засгийн газрын албан тушаалтан ярьсан тухай нийтэлсэн нь олны таамгийн сэжүүр болсон. Харин тэрхүү сайдыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх магадлалтай гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.

Тэгвэл үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй, тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” гэжээ.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө