Өвөр Монголд хүчтэй шуурганы улмаас 33 хүн бэртэж, 150 монгол гэр сүйджээ

Өвөр Монголд хүчтэй шуурганы улмаас 33 хүн бэртэж, 150 монгол гэр сүйджээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд энэ сарын 9-ний өдөр хүчтэй шуурга болжээ. Шуурганы улмаас ойролцоох жуулчны баазууд хохирол амсаж, хөтөч, мэдээллийн ажилтан тэргүүтэй 33 хүн бэртэж, 150 гаруй монгол гэр сүйдсэн гэдгийг Хятадын төв телевиз мэдээлжээ. Өвөр Монголын Засгийн газар онц байдал зарлаж, даруй аврах ажиллагаа эхлүүлсэн байна. Гэмтсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал их хүнд байгаа юм байна.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө