ЭМЯ: 0-5 насны хүүхдүүд насанд хүрэгчдээс 10-100 дахин илүү вирус тээх магадлалтай байдаг

ЭМЯ: 0-5 насны хүүхдүүд насанд хүрэгчдээс 10-100 дахин илүү вирус тээх магадлалтай байдаг

АНУ, Итали улсад өөр хоорондоо хамааралгүйгээр тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар, тав хүртэлх насны хүүхдийн хамар, залгиурт насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 5-100 дахин илүү вирус тээдэг гэдгийг тогтоосон байна Мөн 14 хүртэлх насны хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин илүү вирус тээх магадлалтай гэжээ. Хүүхдүүд өвдөхдөө хөнгөн балархай хэлбэрээр өвддөг ч цаашдаа халдвар тараах эрсдэл өндөр байна хэмээн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.