У.Хүрэлсүх ХЭРЭГЦЭЭГҮЙ дарга нараа дагуулан, 20 гаруй автомашинтай Архангайд явна уу

У.Хүрэлсүх ХЭРЭГЦЭЭГҮЙ дарга нараа дагуулан, 20 гаруй автомашинтай Архангайд явна уу

Энэ сарын 08-ны өдөр /2020.09.08/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллаж тус салбарын ажил, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан. Энэ үеэр тэрбээр уг үйл ажиллагаанд оролцсон Эрчим хүчний яамны зарим төлөөлөлд хандан "Та нарыг хэн яв гэсэн юм. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд. Хэрэгцээгүй хүмүүсийг битгий авч явж бай. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаж, салбаганадагаа боль" гэж загнасан. 

Гэтэл ингэж хэлснээсээ гуравхан хоногийн дараа тэрбээр бөөн хэрэгцээгүй байж болзошгүй хүмүүс дагуулаад Архангай, Булган, Өвөрхангай аймагт ажиллаж байна. 

Тодруулбал, тэрбээр соёлын өв дагасан аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор дээрх аймгуудын түүхэн дурсгалт газарт ажиллаж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагалдан УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын дөрвөн сайд явна. 

Түүнийг Архангай аймагт ажиллах үеэр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Соёлын сайд С.Чулуун зэрэг албаныхан хамт байлцжээ. Мөн "хэрэгцээгүй" байж мэдэх олон хүн дагалдан явна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Архангай аймагт ажиллахдаа аймгийн төвд бус Цэнхэрийн халуун рашааны тансаг амралтанд буудалласан байна. Түүнд зориулан аймгийн удирдлагууд асар, майхан хүртэл барьж угтжээ. Үүнийг харсан хүмүүс Ерөнхий сайд ажиллаж явна уу рашаанд амарч байна уу гэлтэй. Мөн Ерөнхий сайдыг дагалдан 20 орчим том оврын жийп машин явж буй нь шүүмжлэл дагуулж байна.