Маргааш Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

Маргааш Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх юм.

Үүнд:

-Бага насны хүүхэдтэй гэр бүл-40

-Өндөр настан-12

-Эрүүл мэндийн шалтгаантай-21

-Бусад-172 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.