АХБ: Монголын эдийн засгийн агшилт 2020 онд гүнзгийрэх, 2021 онд алгуур сэргэх хүлээттэй байна

АХБ: Монголын эдийн засгийн агшилт 2020 онд гүнзгийрэх, 2021 онд алгуур сэргэх хүлээттэй байна

Азийн хөгжлийн банкнаас 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэчилсэн төлөвийг өнөөдөр/2020.09.15/ танилцууллаа. Монгол Улс коронавирусийн халдварын дотооддоо алдахгүй байх үүднээс цаг алдалгүй, үр дүнтэй арга хэмжээ авч чадсан ч цар тахлын дам сөрөг нөлөөнөөс  эдийн засгаа хамгаалж чадаагүй гэдгийг мэдээллийн эхэнд дурдлаа.

Түүнчлэн цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, Монголын эдийн засгийн агшилтыг 2020 онд гүнзгийрүүлэх, эдийн засаг 2021 онд алгуур сэргэх хүлээлттэй байна гэж тус тайлангаар мэдээллээ.

"Азийн Хөгжлийн Төлөв" тайлан нь Азийн хөгжлийн банкнаас жил бүр боловсруулан нийтэлж, олон нийтэд танилцуулдаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн чухал баримт бичиг юм.

“Азийн Хөгжлийн Төлөв 2020 Шинэчилсэн төсөөлөл”-өөр Монголын эдийн засаг 2020 онд 2,6-иар агших төсөөлөлтэй байна. Энэ нь 2020 оны зургадугаар сард хийсэн -1,9 хувийн төсөөлөл болон дөрөвдүгээр сарын байдлаар 2,1 хувийн төсөөллөөс тус тус буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ эдийн засаг 2021 онд 5,1 хувь болж алгуур сэргэх төлөвтэй байна гэжээ.