Автомашиныг шууд ачихгүй, цахимаар зөвшөөрөл авч ачина гэв

Автомашиныг шууд ачихгүй, цахимаар зөвшөөрөл авч ачина гэв

Нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээ болоод бусдын зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц автомашинаа байршуулсан иргэдийн машин, техникийн ачих үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Харин сүүлийн жилүүдэд энэхүү үйлчилгээ нь хувийн хэвшилд шилжиж, хэт ашиг орлого олох зорилготой болоод байгааг иргэд шүүмжлэх болсон. Тэгвэл энэхүү авто машин ачих үйлчилгээ нь “зохих албан тушаалтны зөвшөөрлийн дагуу ачих, цаашлаад иргэд хэн гэж албан тушаалтны зөвшөөрлөөр авто машиныг нь ачсан эсэхийг шалгах” боломжтой болж байгаа ажээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “ТЦА-ны Замын цагдаагийн газрын Хурандаа Д.Дашдорж танд баярлалаа. Машин ачилтыг шууд ачих бус онлайн буюу цахимаар тухайн тээврийн хэрэгслийн зургийг авч явуулсанаар зөвшөөрөл авах системийг ашиглаж эхэлжээ.

  1. Ачигч компаниуд онлайнаар хүсэлтээ илгээж зөвшөөрөл хүсэх бөгөөд өгсөн зөвшөөрлийн дагуу ачих
  2. Иргэд машинаа ачуулсан тохиолдолд ямар албан тушаалтны зөвшөөрлөөр ачсаныг шууд мэдэх боломжтой болсон
  3. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочид мэдэгдэх г.м олон давуу талууд бий болжээ. Ирэх 7 хоногт Aimar Sanaa Замын Цагдаагийн газарМонголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран "Иргэн та байцаагч" арга хэмжээг зохион байгуулна” гэжээ.




“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө