Хойд эцэг, төрсөн эхээ хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Хойд эцэг, төрсөн эхээ хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Хойд эцэг, төрсөн эхийнхээ амийг санаатайгаар хөнөөж, оргон зайлсан этгээдийг өчигдөр /2020.09.16/ баривчлан саатуулжээ.

Есдүгээр сарын 2-нд Сүхбаатар дүүргийн 20-р хороонд гэр бүлийн хоёр хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан юм. Тодруулбал, 56 настай Т, 49 настай Б  нар нь тархиндаа хатуу зүйлээр олон удаа цохиулсанаас болж амиа алдсан бөгөөд гэмт хэргийг үйлдсэн этгээд нь 30 настай Б болох тэдний хүү болж таарсан байна.  Б нь согтуурсан үедээ энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Хэргийн газраас эд мөрийн баримт болох хоёр ширхэг трубаг цагдаагийн алба хаагчид хураан авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө