Тэсрэх бөмбөг салгах ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алджээ

Тэсрэх бөмбөг салгах ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алджээ

Соломоны арал дээр өчигдөр /2020.09.20/ хоёр иргэн тэсрэх бөмбөгт өртөн амиа алджээ.Хохирогчид болох Австралийн иргэн Трент Ли, Английн иргэн Стивен Аткинсон нар нь Дэлхийн хоёрдугаар дайны үед булагдсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгодог мэргэжилтнүүд байсан бөгөөд Соломоны арлын Хониаре хотод үүрэг гүйцэтгэж байхдаа ийнхүү амиа алдсан байна.

Соломоны арлууд нь Дэлхийн II дайны үед тулааны талбар болж байсан бөгөөд хэдэн мянган тэсрэх бөмбөг өнөөг хүртэл булаастай байдаг аж. 

Дайнаас үлдэж хоцорсон цэнэгтэй бөмбөгнүүдийг аюулгүй болгоход тусламж үзүүлэх чиглэлээр ажилладаг “Норвегийн ард түмний тусламж” (NPA) байгууллага уг ажиллагааг хариуцан хийдэг байжээ. Тус байгууллага Хониаре хотод 2023 онд болох “Номхон далайн наадам”-аас өмнө тэсрэх бөмбөгнүүдийг бүрэн аюулгүй болгож дуусах зорилготойгоор ажиллаж байсан юм.

Эх сурвалж: BBC