ОХУ-ын вакцины туршилтад 60 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ

ОХУ-ын вакцины туршилтад 60 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ

ОХУ-аас гаргасан “Спутник-V” вакцины туршилтад Москвагаас 60 мянга гаруй иргэн оролцох хүсэлтээ гаргасан тухай Москва хотын дарга Сергей Собянин мэдээлжээ. Одоогоор 700 гаруй хүнд коронавирусийн вакцин хийсэн байна.

Энэ сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко урьдчилсан байдлаар вакцины туршилтад 40 мянган сайн дурынхан бүртгүүлсэн хэмээн мэдэгдсэн. Харин удалгүй вакцинд хамрагдсан долоон хүн тутмын нэгд нь гаж нөлөө илэрсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм.

Тодруулбал, өвчтөнүүдэд булчин өвдөх, толгой эргэх, бие сулрах шинж тэмдгүүд илэрсэн аж. Илэрсэн гаж нөлөөнүүд нь жижиг хэмжээний бөгөөд үүнийг урьдчилан таамаглаж байсан тул иргэдийг ирэх 11-р сарын сүүлээр вакцинд бүрэн хамруулах хэвээрээ байгаа гэжээ.

Эх сурвалж: Россий-1