Чингэлтэй дүүрэгт өрхийн эрүүл мэндийн жишиг төв нээгдэв

Чингэлтэй дүүрэгт өрхийн эрүүл мэндийн жишиг төв нээгдэв

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр алсалсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхан шатны тусламж авахад дөхөм болж байгаа юм.

Тус төв нь эмчийн үзлэг, тусгаарлах, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, эхо, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулжээ.




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ