Сурын харвааны нээлтийн ажиллагаа болно

Сурын харвааны нээлтийн ажиллагаа болно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  Сурын талбайд Мэрэг үеийн харваачид эхний найман сумаа харваж дууслаа. Тун удахгүй Үндэсний сурын харвааны нээлтийн ёслолын ажиллагаа болох юм. 

Монгол улсад мянга гаруй харваачид байдаг бөгөөд улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон харваачдаар чансаа тогтоож 540 нь энэ жилийн наадамд оролцож байна. Тэдгээрийн 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваачид аж.

Энэ жилийн наадмын сурын харваанд;

  • Дархан мэргэн 3
  • Даяар дуурсагдах мэргэн 2
  • Даян мэргэн 6
  • Улсын мэргэн 17
  • Хүндэт мэргэн 4
  • Гоц харваач 11
  • Гарамгай харваач 13
  • Спортын мастер, аймгийн мэргэн 186
  • Спортын мастер 100
  • Спортын дэд мастер 71 гэх мэт цолтой харваачид оролцож байна.

Мөн шинэ залуу харваачид олноор төрж байгаа бөгөөд энэ жилийн наадамд 104 залуу харваачид оролцож байна.