NVIDIA-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг 11 дүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорчээ. Түүнийг огцорсонтой холбоотойгоор тус компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон байна.
АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын иргэн, бизнес эрхлэгч Алис Хуанг Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд Женсен Хуангтай дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарсан юм. Мөн NVIDIA компанийн удирдах албан тушаалтан Кимберли Пауэллтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээллийг The New York Times сонин нийтэлсэн. Женсен Хуанг өмнө нь гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, эхнэр болон хамтран ажиллагсдаасаа уучлал хүсэв. Түүнийг огцорсны дараа Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр хүлээж авах бөгөөд байнгын залгамжлагчийг сонгох хүртэл санхүү хариуцсан захирлын одоогийн ажлаа давхар үргэлжлүүлнэ аж.