УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тодруулбал, санал хураалтад 107 гишүүн оролцсоноос 91 нь дэмжиж, 85 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөж байна.