СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгийн аймгийн нутгаар 1.0-9.0 мм их цас орж 0.0-8.0 мм их цас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Мөн Увс аймгийн нутгаар 0.1-11.0 мм, Завхан аймгийн нутгаар 0.0-12.0 мм, Хөвсгөл аймгийн нутгаар 0.3-17.0 мм их цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Өнөөдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орох төлөвтэй байна. Түүнчлэн баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа.