Эрдэнэт үйлдвэрийн дарга Д.Баярболдын байрны түрээсэнд сар бүр 8 сая гаруй төгрөг төлжээ

Эрдэнэт үйлдвэрийн дарга Д.Баярболдын байрны түрээсэнд сар бүр 8 сая гаруй төгрөг төлжээ

Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээллийг харахад анхаарал татах асуудал олон гарч байна. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын байрны түрээсэнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас сар бүх 6-12 сая төлсөн байна.  

2020 оны НЭГДҮГЭЭР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.257.049.51₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.456.714.42₮

2020 оны ХОЁРДУГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.347.434.15₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.493.290.87₮

2020 оны ГУРАВДУГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.363.697.81₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.530.420.26₮

2020 оны ДӨРӨВДҮГЭЭР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.270.311.41 ₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 12.914.918.51₮

2020 оны ТАВДУГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.313.569.31₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.488.647.65₮

2020 оны ЗУРГАДУГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.358.401.85₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.727.492.12₮

2020 оны ДОЛДУГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.443.937.23₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.596.125.89₮

2020 оны НАЙМУДГААР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.601.480.13₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.713.337.82₮

2020 оны ЕСДҮГЭЭР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.605.399.25₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.716.396.64₮

Ийнхүү энэ оны эхний есөн сарын байдлаар Тамгын газрын дарга Д.Баярболдын байрны түрээсийн зардалд Эрдэнэт үйлдвэрээс 75.612.806.5 төгрөг гаргасан байна. Харин тэргүүлэх менежер Н.Энхбаатарын байрны төлбөрт 65.367.941.8 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс төлжээ. Энэ бол төрийн өмчийн газрын удирдлагууд улсын мөнгөөр хэрхэн тансагладгийн тод жишээ. 

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Мөн энэ оны наймдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболдын томилолтын зардалд 6,237,314.94 төгрөг, мөн түүний кабинетийн зардалд 6,393,354.80 төгрөгийн тус үйлдвэрээс гаргасан байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

12 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө