Дуучин Адель 45 килограмм жин хаяж, танигдахын аргагүй болжээ

Дуучин Адель 45 килограмм жин хаяж, танигдахын аргагүй болжээ

Чадварлаг хоолой, уянгалаг дуунуудаараа олны хайрыг татаж, алдар нэрд хүрсэн дуучин Адель олны өмнө гарсан цагаасаа л өөрийн гадаад төрхөндөө огтхон ч "итгэлгүй" биш гэдгээ байнга хэлсээр ирсэн. Тиймдээ ч түүний хувьд жин хасах нь хэзээ ч тэргүүлэх зорилт байсангүй.

Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сард Адель өөрийн нөхөр Simon Konecki-гоосоо салж, хэсэгтээ л олны өмнө гаралгүй нам гүм амьдарчээ. Ингээд 2020 оны эхээр зарим нэг үдэшлэг, арга хэмжээн дээр очсоноор олны хараанд дахин өртөж эхэлсэн юм. Гэхдээ энэ  удаад тэр өмнөхөөсөө тэс өөр байлаа. Учир нь өөртөө үргэлж сэтгэл хангалуун байдаг, жингээ хасахгүй хэмээн ярьдаг байсан Адель 20кг турсан байсан нь фенүүдийг нь жинхэнэ алмайруулжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудаснаа "Өмнө нь уйлдаг байсан. Харин одоо бол хөлсөө дуслуулдаг болсон" гэх тайлбартайгаар зургаа нийтэлж байсан юм.

Тэгвэл тэрээр саяхан Saturday Night Live нэвтрүүлэгт оролцохдоо бүр ч илүү турсан байсан бөгөөд энэ удаад нийтдээ 45 кг жин хаяж, танигдахын аргагүй болжээ. Одоо түүнээс Адель гэдэг нэр л үлдсэн гэхэд хэлсдэхгүй. Түүнийг харж алмайрсан фенүүд нь төдийгүй бусад алдартнууд өдгөө Аделийг дуурайн, түүний турах арга барилаас суралцах гэж хошуурч байгаа аж.

Аделийн хамгийн сүүлийн үеийн зураг

Адель хэрхэн турсан бэ?

Юуны түрүүнд түүний огцом жингээ хаях болсон шалтгаан нь сайхан харагдахаас илүү эрүүл байхын төлөө хийсэн үйлдэл гэнэ. Учир нь Аделийн бие хэсэгтээ таагүй байжээ. Тиймээс тэр хүүгийнхээ төлөө өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн сэтгэл шулуудсан байна. Аделийн хувьд жингээ хасах урт аяллынхаа явцад хэрхэн эрүүл байх вэ гэдэг дээр л төвлөрч иржээ. Тиймдээ ч хамгийн түрүүнд газтай ундаа, түргэн хоолноос татгалзан эрүүл хооллож эхэлсэн аж.

Мөн тэрээр эрүүл хооллохын зэрэгцээ кроссфит болон пилатиз дасгал хийж байгаа гэнэ. Гэхдээ л түүний 45кг хаясан нууцынх нь 90% нь зөвхөн хоолны дэглэмтэй холбоотой хэмээн үздэг байна. Тодруулбал, Адель Их Британид ихээхэн алдартай Сиртфуд дэглэм барьдаг бөгөөд уг дэглэмийн хүрээнд хөгшрөлт, эд эсийн үхжил зэргийг зохицуулж хөдөлгөөнд оруулдаг сиртуин хэмээх уургийг агуулсан хоол хүнс хэрэглэдэг аж. Бидний сайн мэдэхээр хар шоколад, улаан дарс, ногоон өнгийн хүнсний ногоо, жимсгэнэ зэрэг нь сиртуин агуулдаг байна.

Аделийг сүүлийн хэдэн сард Гиннесийн шагналт эмч Сюзан Хепбернтэй хамтран ажилласнаар жингээ эрс хассан гэх мэдээлэл гараад байсан ч энэ талаар өөрөөс нь тодруулахад тэрээр тайлбар хийхээс татгалзсан байна.

Ямартай ч Адель тамхи, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэргээс татгалзаж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх болсноор ийнхүү 45кг хасч, хамгийн гол нь биеэ эрүүлжүүлж чаджээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө