Үерт автсан Эрхүүгийн 42 хүүхэд “Найрамдал” зусланд иржээ

Үерт автсан Эрхүүгийн 42 хүүхэд “Найрамдал” зусланд иржээ

Энэ сарын эхээр ОХУ-ын Эрхүү мужид аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, 10 мянган байшин усанд автаж, 25 хүн амь насаа алдсан билээ.

Хохирлын нийт хэмжээг 29 тэрбум рубль гэж тогтоожээ. Орон гэрээ алдсан иргэд хоргодох газар хоног төөрүүлж, байшин барилга нь бүрэн бүтэн үлдсэн иргэд ч цахилгаангүй нөхцөлд амьдарч байна.

Хөрш оронд болсон энэхүү байгалийн гамшигт нэрвэгдэгчдэд зориулан, манай улсад хандивын аян зохион байгуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга үерийн хохирлыг арилгаж, сэргээн босголт хийж дуустал Эрхүү мужийн хүүхэд багачуудыг нутагтаа хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ.

Энэ ёсоор тус мужийн Нижнеудинск дүүрэг, Тулун хотын 42 хүүхэд Олон улсын “Найрамдал” зусланд амрахаар ирлээ. Мөн 150 хүүхдийг Оросын “Орлёнок” хүүхдийн зуслан хүлээн авсан байна.