Төв банкны алдагдал буурчээ

Төв банкны алдагдал буурчээ

Төв банк гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлаа 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ. 

Тодруулбал, 2017 онд 200 тэрбум төгрөг, 2018 онд  их наяд төгрөгөөр бууруулсан байна.

Ингэхдээ “Эрдэнэсийн сан”-даа хадгалагдаж буй түүхийн үнэт эд зүйлс болон бусад үзмэрт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, алдагдалаа бууруулсан санхүүгийн тайланг Прайсуотер-Хаус Куперс аудитын компанийн хийсэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулжээ. Цаашлаад Монголбанк ирэх хоёр жилд өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавьсан байна.