Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

Хөл хорионы энэ үед Улаанбаатар хотод ирээд харьяа орон нутаг руугаа буцах боломжгүй болсон иргэд болон нийслэлд суралцаж байгаа оюутнуудын асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

Харин энэ талаар УОК-оос “Улаанбаатар хотод гацсан болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн мэдээллийг аваад дуусч байна. Иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журам бэлэн болон. Мөн иргэдийн хөдөлгөөнийг хянах аппликейшн бэлэн болсон. Гэхдээ иргэдийг хотоос гаргах эцсийн шийдвэр гараагүй байна.” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл харьяа хөдөө орон нутаг руугаа явах хүсэлтэй иргэдийг www.119.mn сайтаар бүртгэж эхэлсэн байна. Иймд иргэд бүртгүүлэхдээ өвчний шинж тэмдэг асуусан асуултыг анхааралтай уншиж үнэн зөв бөглөхийг албанаас анхааруулж байна. Шинж тэмдэг илрээгүй бол хоосон орхих ажээ.