ТАНИЛЦ: Эхний ээлжинд 20 төрлийн үйлчилгээг нээх санал гаргажээ

ТАНИЛЦ: Эхний ээлжинд 20 төрлийн үйлчилгээг нээх санал гаргажээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Түр зөвлөлөөс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр 20 төрлийн үйлчилгээний газрыг нээж 30 мянган орчим иргэн, аж ахуйн нэгжийн ажлын байрыг бий болгох" санал гаргажээ.

Хурлаас гарсан саналыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулсан бөгөөд Улсын онцгой комисст уламжлах юм байна. “Түр зөвлөл”-өөс аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлт, зөвлөлийн гишүүдийн санал, эрсдлийн байдлыг харгалзан цагийн хязгаар тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр үе шаттайгаар нээх тухай шийдвэрийг гаргаад байна.