Диего Марадоннагийн шарилтай эрхий хуруугаа гозойлгон зураг авахуулсан ажилтан сүрдүүлэгт өртжээ

Диего Марадоннагийн шарилтай эрхий хуруугаа гозойлгон зураг авахуулсан ажилтан сүрдүүлэгт өртжээ

Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадонна гурван хоногийн өмнө зүрхний архаг дутагдал ба уушгины хурц хавангийн улмаас гэртээ нас барсан байдалтайгаар олдсон юм.  Түүний оршуулах ёслол Аргентины Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болж өнгөрсөн бөгөөд олон мянган хүн түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цугларсан.

Алдарт тамирчны оршуулах ёслол хэдэн цагт эхлэхийг улс даяар нууцалж байсан ч хэдэн арван мянган фэн нь ордны гадаа аль хэдийн цугларан хүлээж байсан юм. 

Гэтэл оршуулгын газрын ажилтан Марадоннагийн шарилын хажууд эрхий хуруугаа гозойлгон зураг авахуулж, цахим сүлжээнд нийтэлсэн нь маш олон хүний дургүйцлийг хүргэсэн байна. Үүнээс гадна хоёр ажилтан зургаа авахуулжээ. 

Уурлаж бухимдсан иргэд тус ажилтчныг машинтай явж байхад нь мод, чулуу зэргийг шидэж, багагүй үймээн тарьсан байна. Түүнчлэн хэд хэдэн хүн түүнийг ална гэж сүрдүүлжээ. 

Эрхий хуруугаа гозойлгон зургаа даруулсан ажилтан

Дашрамд дуулгахад өнөөдөр Аргентины прокурорын газраас Марадоннагийн үхэлд түргэн тусламж хожимдож ирсэн болон бусад ажилчны хариуцлагагүй байдал нөлөөлсөн эсэхийг шалгана гэдгээ зарлажээ. 

Эх сурвалж: Dailymail




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө