Нигерид зэвсэглэсэн этгээдүүд 110 хүнийг хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хулгайлжээ

Нигерид зэвсэглэсэн этгээдүүд 110 хүнийг хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хулгайлжээ

Зэвсэглэсэн этгээдүүд 110 хүнийг амийг нэг дор хөнөөсөн аймшигт хэрэг Нигерид гарчээ.

НҮБ-аас гаргасан мэдээлэлд дурдсанаар хэрэг өнгөрсөн бямба гаригийн орой Нигерийн Борно мужийн Кошобе тосгоны ойролцоох тариан талбайд болсон байна. Тосгоны оршин суугч энгийн иргэдийг тариа хураалт дээр ажиллаж байхад буугаар зэвсэглэсэн мотоциклтой хүмүүс хүрч ирэн уг аймшигт хэргийг үйлдсэн байна. Нас барсан хүмүүсийн тоог эхлээд 43, дараа нь 70 гаруй гэж мэдээлж байсан бол одоо 110 болжээ. Нас барсан хүмүүсийн тоо ийнхүү өсөж байгаа нь хүнд шархадсан хүн олон байсантай холбоотой гэж НҮБ-ын мэдээлэлд дурдсан байна. Энэ удаагийнх энгийн иргэд рүү чиглэсэн хамгийн их хохиролтой халдлага байсныг НҮБ онцолжээ.

Шархадсан хүмүүс дахиад байгаа тул нас барагсдын тоо өсөх магадлалтай. Гэмт этгээдүүд мөн цөөнгүй эмэгтэйчүүд охидыг хулгайлсан нь тодорхой болоод байна. Хэргийн хариуцлагыг өөртөө хүлээсэн бүлэглэл одоогоор гараагүй ч тухайн бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Боко Харам”, Баруун Африк дахь Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэж таамаглаж байгаа юм байна. Энэ хэрэг Нигерийн Засгийн газрыг дээрх зэвсэгт бүлэглэлийн эсрэг шийдвэртэй тэмцэхэд түлхэх ёстой гэж иргэд олон нийт хүлээж байна. 




Өнөөдөр бич өдөр

13 минутын өмнө