"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК: УИХ-ын гишүүн асан Л.Энхболд дэд захирлаар томилогдох эсэхийг мэдэхгүй

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК: УИХ-ын гишүүн асан Л.Энхболд дэд захирлаар томилогдох эсэхийг мэдэхгүй

Өмнөговь аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Энхболд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар томилогдохоор тохирсон гэх мэдээлэл байна. 

Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад "Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй. Мэдэхгүй байна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хувьд Өмнөговьд нүүрс тээвэр болон олборлолтын хэд, хэдэн бизнестэй ч өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч бусдын боломжийг хулгайлсан нэгэн. Тэрбээр тус сангаас зээлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал прокурорын хүсэлтээр хөндөгдөж хүртэл байсан билээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.

Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан.ү Мөн тэрбээр хувьд УИХ-д ажиллахдаа тодорхой санаачилсан хууль болон дорвитой ажил байхгүй юм. 




Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

36 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

41 минутын өмнө