БНСУ-д элсэлтийн шалгалтын үеэр чимээ гаргахгүйн тулд агаарын нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

БНСУ-д элсэлтийн шалгалтын үеэр чимээ гаргахгүйн тулд агаарын нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

Өнөөдөр БНСУ даяар жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг Коллежийн сургуулийн чадварын шалгалт (CSAT) буюу Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байна.  Энэ жил тус шалгалтыг 490 мянган сурагч өгч байгаа бөгөөд шалгалтад хүүхдүүд маш удаан хугацаанд бэлддэг тул Засгийн газраас ч онцгой анхаардаг юм. 

Тухайлбал, шалгалтын өдрүүдэд оюутнуудыг цаг тухайд нь очуулахын тулд нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн англи хэлний шалгалтын сонсох хэсгийн үеэр агаарын нислэг үйлдэхийг хориглож, цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулдаг аж. Шалгалт өнгөрсөн сард зохион байгуулагдах байсан ч коронавирусийн улмаас түр хугацаанд хойшлуулсан юм. Гэсэн ч халдварын тоо буурахгүй байсан тул энэ сард зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. 

Шалгалтад халдвар хамгаалалтын дэглэхийг дээд зэргээр мөрдүүлж, шалгуулагчид гэрээсээ авч ирсэн хоолоо л идэх бөгөөд завсарлагааны цагаар бие биетэйгээ ярихгүй байх зэрэг дүрэм мөрдөж байгаа аж. 

Эх сурвалж: Koreatimes