Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийн Давж заалдах шүүх хурал түр завсарлав

Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийн Давж заалдах шүүх хурал түр завсарлав

Сангийн сайд асан С.Баярцогт болон Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүх танхимд үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, гомдол гаргасан юм.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.  Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр 4 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилээр хассан бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал түр завсарласан байна. Улмаар маргааш шүүхийн шийдвэрийг танилцууна гэж мэдэгдлээ.