Хурцадмал байдлыг нэмэгдүүлэх үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриалав

Хурцадмал байдлыг нэмэгдүүлэх үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриалав

 Солонгосын хойгт хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдлээс татгалзахыг БНСУ, БНАСАУ-д уриалж байна хэмээн Солонгосын Үндэсний Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чхве Хён Су мэдэгджээ.

БНАСАУ ямар төрлийнх гэдэг нь тодорхойгүй хоёр сум харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт Хүчний штабуудын дарга нарын хороо өмнө нь мэдэгдсэн юм. БНАСАУ-ын Вонсан хот орчмоос Японы тэнгисийн чиглэлд хоёр сум харвасан тухай тус мэдэгдэлд дурджээ. Хожим нь ойрын тусгалтай баллистик пуужин байж магадгүй болохыг Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэн байна.

“Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг арилгах хүчин чармайлтад тус болохгүй байгаа үйлдлүүдээ зогсоохыг бид БНАСАУ-д уриалж байна” хэмээн Чхве Хён Су сэтгүүлчдэд ярьжээ.