СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэвчлэн 14-15 насны хүүхдүүд газ үнэртэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэвчлэн 14-15 насны хүүхдүүд газ үнэртэж байна

Ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаа хэрэг газар авч байгаа бөгөөд 14-15 настай хүүхдүүд ихэвчлэн үйлдэж байна. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих анхаарал халамжаа чангатгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт "Хүүхдүүд газ үнэрлээд байна" гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э /гурвуулаа эрэгтэй/ хүүхдүүд байжээ. Мөн газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа аж.




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

48 минутын өмнө

Шуурхай мэдээ