АНУ даяар зэвсэгт жагсаал өрнөж болзошгүйг анхааруулжээ

АНУ даяар зэвсэгт жагсаал өрнөж болзошгүйг анхааруулжээ

Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө АНУ даяар зэвсэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж болзошгүйг Холбооны мөрдөх товчоо анхааруулжээ. Нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолын өмнө АНУ-ын 50 муж болон Вашингтон хотод зэвсэгт бүлэглэлүүд цуглахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг Холбооны мөрдөх товчоо авсан байна. Улмаар тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангаж ажиллахаа мэдэгдлээ.

Жо Байден өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Капитолийн гадна тангараг өргөхөөс айхгүй байгаагаа хэлсэн юм. Байдены засаг захиргаанд дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис ч дүрэм журмаар нь Конгрессын ордны гадна талбайд тангараг өргөнө гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.

Харин Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс Вашингтонд онцгой байдал тогтоогоод байна.