ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагийн  хугацаанд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15899 хүнд шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд

  • БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
  • "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол байна. Харин нэг тохиолдол нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 652 тохиолдол бүртгэгдээд байна. Бусад аймагт халдвар илрээгүй. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 16 хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээ, ажиглалтад шилжлээ" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

6 минутын өмнө