Дональд Трамп албан тушаалаа өгөхөөсөө өмнө 73 хүнд өршөөл үзүүлжээ

Дональд Трамп албан тушаалаа өгөхөөсөө өмнө 73 хүнд өршөөл үзүүлжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өгөх өдрөө 73 хүнд өршөөл үзүүлж, бусад 70 хүний ялыг хөнгөрүүлж буйгаа мэдэгджээ. Тэрбээр өөрийн зөвлөх асан Бэннон болон Бүгд Найрамдах намын улс төрийн зөвлөх Пол Эриксон нарт өршөөл үзүүлжээ. 

Тэрээр эрх мэдлээ шилжүүлэх гэж буйтай холбогдуулан хэлсэн үгэндээ  "Бид энэ долоо хоногт шинэ засаг захиргааныхаа тангаргийг өргүүлэх гэж байна. Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь түүнд амжилтад хүсэж байна” гэжээ. Мөн Ерөнхийлөгч байх хугацаанд нь дэмжиж тусалж байсанд гэр бүлийнхэндээ болон Дэд ерөнхийлөгч Майк Пенс, түүний гэргий Карен, Цагаан ордны ажилтнууд, захиргаанд талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: RT