Т.Доржханд: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ХҮН-ыг гүтгэлээ

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ХҮН-ыг гүтгэлээ

Өчигдөр /2021.01.23/ Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийж "Энэ сарын 20-ны Сүхбаатарын талбайд болсон жагсаалтай Ерөнхийлөгч болон тамгын газар огт хамааралгүй" гэж мэдэгдсэн. 

Мөн тэрбээр энэ үеэр ХҮН-ын даргыг уг жагсаалд оролцож лайв хийсэн. ХҮН-ын хаягнаас Ерөнхийлөгчийг болон бусдыг гүтгэсэн мэдээлэл тарааж буй учир шүүхэд хандахаа албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр ХҮН-ын дарга Т.Доржханд өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийж "Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН-ын хуурамч  хаягнаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бол хуурамч хаяг. Мөн ХҮН-ын дарга болох би талбай дээр очиж мэдэгдэл хийгээгүй" гэсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө