Ирэх долоо хоногийн ихээр ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх долоо хоногийн ихээр ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу энэ сарын 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 26-нд нутгийн хойд, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 25-нд говь, талын нутгаар, 26, 27-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Энэ сарын 28-наас өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.