Энэ сарын 23-наас кино театруудыг танхимийн 25 хувийн дүүргэлттэйгээр нээхээр төлөвлөж байна

Энэ сарын 23-наас кино театруудыг танхимийн 25 хувийн дүүргэлттэйгээр нээхээр төлөвлөж байна

Энэ сарын 11-23-ны хооронд нийслэл даяар хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс PCR шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Харин энэ сарын 23-ны өдрөөс нийслэл даяар тогтоосон хөл хориог цуцалж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх болно гэдгийг удирдлагууд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хоёрдугаар сарын 23-наас кинотеатруудыг танхимийн 25 хувийн дүүргэлттэйгээр нээхээр төлөвлөж байгаа талаар өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдэгджээ. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагааг хоёр ангилалд хувааж байгаа ба үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандартыг баталжээ. Стандартуудыг эцэслэн баталснаар хоёрдугаар сарын 17-ноос хойш олон нийтэд танилцуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 23-наас хойш хэвийн ажиллах боломж бүрдэх юм байна.