Богдхан ууланд зэрлэг нохой ихэссэнтэй холбоотойгоор зургаан удаагийн устгал хийгээд байна

Богдхан ууланд зэрлэг нохой ихэссэнтэй холбоотойгоор зургаан удаагийн устгал хийгээд байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтад ихээр орж ирсэн, төмөр замын торонд орооцолдсон,  гэмтсэн байна гэх дуудлага он гарсаар Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 8 удаа ирсэн. Тухай бүрт зэрлэг амьтдыг байгальд нь тавих, "Амьтан асралт" ТББ-д хүлээлгэн өгөх, асрах сувилах зэрэг холбогдох арга хэмжээг БОАЖЯ-наас авч ажиллаж байна.

Өчигдөр буюу 2-р сарын 14-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд зэрлэг нохойд хөөгдөж гэмтсэн бор гөрөөсөнд анхны тусламжийг үзүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Зэрлэг нохой ихэссэнтэй холбоотойгоор нохой устгалын мэргэжлийн "Өлтэй", "Базальт нэгдэл" компаниудтай хамтран 6 удаагийн устгал хийгээд байгаа юм.