Автомашины “2222 УАР” дугаар 52 сая төгрөгөөр үнэлэгдэв

Автомашины “2222 УАР” дугаар 52 сая төгрөгөөр үнэлэгдэв

Өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн дуудлага худалдаанд 10 дугаарыг оролцуулснаас 2222 УАР улсын дугаар 52,6 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн дугааруудыг онцолбол:

  • 2222 УАР - 52,650,000
  • 0012 УАР - 16,500,000
  • 1212 УАР - 10,100,000
  • 2112 УАР - 4,700,000
  • 0082 УАР - 4,250,000
  • 2882 УАР - 3,700,000
  • 0052 УАР - 3,000,000
  • 8282 УАР - 2,750,000
  • 5252 УАР - 2,050,000
  • 2552 УАР - 1,400,000

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг дуудлага худалдаа гуравдугаар сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр удаагийн дуудлага худалдаагаар 20 дугаарыг үнэлэн худалдаалж байгаа юм. Дуудлага худалдаанд оролцогчид 50 мянган төгрөгийг төлж auction.transdep.mn сайтаар оролцох ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.