ВИДЕО: Эрдэнэт үйлдвэр эвдэрч, зогсоход У.Хүрэлсүхийн “цочир шийдвэр” нөлөөлжээ

ВИДЕО: Эрдэнэт үйлдвэр эвдэрч, зогсоход У.Хүрэлсүхийн “цочир шийдвэр” нөлөөлжээ

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх зарим албан байгууллага, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ирэх долдугаар сарыг хүртэл чөлөөлж, тус төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцна гэж мэдэгдсэн.

Тодруулбал, тус зардлын нийт 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгаа юм.  Харин дээрх мөнгө нь 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн техникийн засвар, шинэчлэлтэд зарцуулах мөнгө байсан гэдгийг Х.Бадамсүрэн захирал онцолж байв. 

Гэтэл энэ нь мөнгийг албан байгууллага, айл өрхийн цахилгаан, дулаан, хог, усанд зарцуулж буй нь Эрдэнэт үйлдвэрт эрсдэл болж буй талаар эдийн засагч Н.Энхбаяр манай сайтад дараах тодруулгыг өгсөн юм.

-УЛС ТӨРИЙН “ЦОЧИР АМЛАЛТ”-ЫГ ДААЛГҮЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГЭМТЛИЙГ Г.ЁНДОН САЙД НУУЦАЛЖ БАЙНА УУ-

Ингээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Цочир амлалт”-ыг биелүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр хэт их ачаалж, технологийн горим зөрчсөнөөс тус үйлдвэрийн “баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах” хэсэг буюу (КСИ) усгүй болж бүрэн зогсоод байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгч байгаа юм. Тодруулбал, Өөрөө нунтаглах хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн боловсруулах хүдрийн 30-35 хувийг бэлдэж өгдөг байна. Харин нунтаглах хэсэг эвдэрснээр, эргэлтийн ус хөлдөж, усны түвшин 40 см багасч, далан нь хөлдсөн гэх мэдээлэл байгаа юм. 

Харин Уул уурхайн сайд Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрт эвдрэл гарч, зогсолт хийснийг нууцалж байж болзошгүй байгаа юм. Учир нь тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус гэмтлийн талаар товч танилцуулга хийхдээ “онцын эрсдэлгүй” гэх тайлбарыг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд мэргэжлийн багийнхан хүчин чадлыг хэт нэмэгдүүлбэл эрсдэл үүснэ гэж удаа дараа сануулсан боловч шуурхай хурал бүр дээр ажилчдаа загнасаар ийм осол гарахад хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин өнөөдөр Лондонгийн металлын бирж (LME) дээр зэсийн ханш 9 мянган ам.доллар давсан, цаашдаа ч ханш өсөх хандлагатай байгаа юм. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн зэс үйлдвэрлэлийн 35 хувь олон хоног зогссон бөгөөд хэзээ хэвийн байдалдаа орох нь тодорхойгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө