Т.Чимгээгийн эрхэнд халдсан, гүйцэтгэх ажиллагаа Ч.Номин сайдын "Тэрэлж" зочид буудалд болсон уу

Т.Чимгээгийн эрхэнд халдсан, гүйцэтгэх ажиллагаа Ч.Номин сайдын "Тэрэлж" зочид буудалд болсон уу

Засгийн газрын өчигдөр /2021.03.10/ -ийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс 20 жилийн ял аваад байгаа Т.Чимгээд холбогдох зарим баримтыг нууцаас гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлж, видео бичлэгийг олон нийтэд үзүүлэв.

-Т.ЧИМГЭЭ ӨРГӨДӨЛДӨӨ “ТЭРЭЛЖ” ГЭХ ЗОЧИД БУУДАЛД ГЭЖ ДУРДЖЭЭ-

Тэрээр бичлэг дээрх үйл явдал нь Тэрэлж нэртэй зочид буудалд болсон. Хууль бус гүйцэтгэх ажиллагааны хүрээнд болсон тус үйл явдлыг тагнуулын байгууллага устгасан байсныг нөхөж сэргээсэн гэх утгатай мэдэгдлийг хийсэн юм. Улмаар тус бичлэгийг олон нийтэд ил болгохыг ял эдэлж буй Т.Чимгээ зөвшөөрч, надад хандаж өргөдөл гаргасан гэсэн юм.

Тодруулбал, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарт гэж хаягласан гараар бичсэн тус бичигт “Төмөрхүрд овогтой Чимгээ миний бие нь хэлмэгдэж, эрүүдэн шүүгдэж 5 жил 7 сар хоригдож байна. Тэрэлж гэх зочид буудалд иргэн миний эрхийг бүдүүлгээр зөрчиж хийсэн бичлэгээс хэсэгчлэх буюу бүдгэрүүлэн олон нийтэд мэдээлэлж өгнө үү... өргөдөл гаргасан, Төмөрхүрд овогтой Чимгээ 2021.03.10. 401-р хорих анги” гэсэн байгаа юм. 

-СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ЭЗЭМШИЛД БАЙСАН ТЭРЭЛЖ ЗОЧИД БУУДАЛД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДСАН УУ-

Тэгвэл Т.Чимгээг мансууруулж, түүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, гарын хээ зэргийг нь авсан хууль бус гүйцэтгэх ажиллагаа нь одоогийн "Соёлын сайд Ч.Номингийн эзэмшиж байсан гэх "Тэрэлж" зочид буудалд болсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа" юм.

Гэхдээ Т.Чимгээгийн эрх Тэрэлж гэх зочид буудалд зөрчигдсөн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа ч, тус зочид буудал нь хаана байдаг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

Харин Соёлын сайд Ч.Номин нь Налайх дүүргийн нутагт байрладаг, Монголын хамгийн тансагт тооцогддог “Тэрэлж” зочид буудлыг эзэмшиж байсан гэдэг. Учир нь Тэрэлж зочид буудлын хуулийн этгээд болох Тэрэлж сүйх ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэхээр захирлын мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 09 өдөр өөрчлөгдөж, Чинбатын Батхүү гэх эрхэм эзэмших болсон байна.  

Тэрэлж сүйх ХХК-ийн эзэмшигчийн мэдээлэл

Сонирхуулахад, "Тэрэлж Сүйх" ХХК буюу "Гацуурт" ХХК-ийн охин компани гэдэг талаар эх сурвалж мэдээлжээ.  Харин "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат "Тэрэлж" зочид буудлаа өөрийн охин Ч.Номинд бэлэглэсэн гэх дуулиан хэдэн жилийн өмнө гарч байв. Мөн Ч.Номин нь хэвлэл мэдээллийн салбарт ч ажиллаж бөгөөд тэрбээр "Монгол HD" телевизийн захирал байхдаа дэлхийн телевизийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр тодорч байсан юм.