Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш бүх нийтийн марафон зохион байгуулахтай холбоотойгоор автомашингүй өдөр болно. Энэ өдөр Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 07:00-17:00 цагийн хооронд автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах аж.