Өмнөговь аймагт COVID-19 бүртгэгдсэнтэй холбоотой танхимын сургалтыг дахин хойшуулжээ

Өмнөговь аймагт COVID-19 бүртгэгдсэнтэй холбоотой танхимын сургалтыг дахин хойшуулжээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 01-ээс эхлэн аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг эхлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Гэсэн ч Өвөрхангай аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг ирэх сарын 5-ныг хүртэл оруулахгүй байхаар дахин сунгажээ. Тодруулбал, тус аймгийн Ханбогд сумын нутагт байрлах "Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас энэ сарын 16-наас эхлэн танхимын сургалтыг зогсоосон байна. Улмаар өнөөдөр уг шийдвэрийг дахин сунгажээ.