Н.Түвшинбаярын алт, мөнгөн медалийг Олон Улсын Олимпын холбооноос хүчингүй болгосон гэх мэдээлэл ХУДАЛ

Н.Түвшинбаярын алт, мөнгөн медалийг Олон Улсын Олимпын холбооноос хүчингүй болгосон гэх мэдээлэл ХУДАЛ

Бээжингийн олимпын алт, Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Түвшинбаяр нь энэ сарын 02-ны өдөр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. 

Мөн тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа бөгөөд, Н.Түвшинбаярыг 48 цагийн хугацаатай цагдан хорих гэсэн боловч, тэрээр мөн тодорхой гэмтлийг авсан тул одоогоор Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулж, Н.Түвшинбаярын олимпын наадмуудаас хүртсэн алт, мөнгөн шагналыг хүчингүй болгосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна. 

Учир нь Olympic.org сайтаас “Tuvshinbayar Naidan” гэж хайлт хийхэд түүний мэдээлэлд алт, мөнгөн медалийн тоо  “0” буюу байхгүй гэсэн илэрц гарч байна. Харин Бээжингийн олимпын наадмаас боксын төрлөөр алтан медал хүртэж байсан Э.Бадар-Ууганы нэрээр “Badar-Uugan Enkhbat” гэж хайлт хийхэд “нэг алт” гэсэн илэрц гарч байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мөн тус сайтад олимпын наадмын мөнгө медалт Д.Сумъяагийн нэрээр "Sumiya" гэж хайлт хийхэд илэрц байхгүй "0" гэж гарч байгаа юм. Иймд тус сайтын мэдээлэл бодит биш байх талтай байна. Энэ талаар Монголын олимпын хороо болоод бусад холбогдох спортын холбоодоос ямар нэг албан ёсны тайлбарыг хийгээгүй байна. 

Н.Түвшинбаярын илэрц.

Э.Бадар-Ууганы илэрц

Д.Сумъяагийн илэрц