С.Амарсайхан: Хөл хорионы үеэр гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхахыг хориглосон зүйл байхгүй

С.Амарсайхан: Хөл хорионы үеэр гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхахыг хориглосон зүйл байхгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 10-аас 25-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор эрх баригчид мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорионы хугацаанд иргэн нэг дор бөөгнөрөхгүй. Гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхах, хөдөлгөөн хийхийг хориглож байгаа зүйл байхгүй. Дүүрэг хорооныхоо нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна.  Бүх хүнийг манана, сахих боломж ч байхгүй. Тиймээс иргэд маань өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг дэмжиж байсан шиг 15 хоногийн хугацаанд өөрсдийнхөө оролцоог хангана гэдэгт эргэлзэхгүй байна.

ЭМЯ-ны сайд Б.Энхболд “Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 569,825 хүн улсын хэмжээнд вакцины эхний тунд хамрагдаад байна. Эхний тунг хийлгэсэн 736 хүн халдвар авсан байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь вакцин хийлгэсэн эхний 14 хоногийн хугацаанд халдвар авсан гэсэн мэдээлэл бий. Вакцины татан авалтад биднээс шалтгаалахгүйгээр нөхцөл байдал үүсвэл ганц хоёр хоногоор хойшлохыг үгүйсгэхгүй" гэв.