С.Энхболд: Хөл хорионы хугацаанд иргэд гэрийнхээ ойролцоох дархлаажуулалтын цэгт хоёр дахь тунгаа хийлгэнэ

С.Энхболд: Хөл хорионы хугацаанд иргэд гэрийнхээ ойролцоох дархлаажуулалтын цэгт хоёр дахь тунгаа хийлгэнэ

Одоогоор манай улсад коронавирусийн халдварын эсрэг эхний тунгаа хийлгэсэн 736 иргэн халдвар аваад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний 14 хоногтоо халдвар авсан байна. Иргэд хоёр тунгаа бүрэн хийлгэсний дараагаар дархлаа тогтоно. Хатуу хөл хорионы хугацаанд “Вероселл” вакцины хоёр дахь тунгаа хийлгэх ёстой иргэд гэрийнхээ ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж хамрагдах боломжтой" гэсэн юм.

Мөн вакцины татан авалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дөрөвдүгээр сарын 9-нд 300,000 тун болон дөрөвдүгээр сарын 15-нд дараагийн 300,000 тунг Вероселл вакцин татна гэсэн төлөвлөлт гарсан. Гэхдээ өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Учир нь үйлдвэрлэгч улсаас шалтгаална" гэж Засгийн газрын мэдээллийн үеэр хэллээ.