Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулан наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Дугаарын хязгаарлалт:

Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.