Хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно

Хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно

Энэ жил есдүгээр сарын 1-н ням гарагт тохиож буй. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд болно. Харин 2-ны даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнө жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа юм. Харин цэцэрлэгт 275 мянган хүүхэд суралцана. Өмнөх жилийнхээс цэцэрлэгийн хүүхдийн тоо 15 мянгаар нэмэгджээ.

Ингэхээр цэцэрлэг, сургуульд суралцах хүүхдийн тоо нийтдээ 65 мянгаар нэмэгдсэн байна. ЕБС-д 44 мянга орчим багш, цэцэрлэгт 10 мянга, их, дээд сургуульд долоон мянган багш байгаа юм. Тэгвэл их, дээд сургуульд 140 орчим мянган оюутан суралцана.