О.Баттулга: Хүүхдийн спортын наадамд 4500 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн

О.Баттулга: Хүүхдийн спортын наадамд 4500 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн

Өнөөдөр Монголын хүүхдийн спортын зургадугаар наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хүүхдийн спортын наадам энэ жил есдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм байна.

Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34 нийт 36 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн дөрөв, дифлимпийн гурав, тусгай гурван төрлүүд орох аж.

Ирэх жил Монгол Улсад “Азийн хүүхдүүд 2020” Олон улсын наадам болох учраас энэ удаа уг наадмыг угтаж, тамирчдаа бэлтгэх, амжилт гаргах зорилготой юм байна. Уг хүүхдийн спортын наадмыг шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах аж. Шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Энэ талаар Биеийн тамир, спортын газрын спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга хэлэхдээ “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах үүднээс 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийн тамирчдын залгамж халааг бэлтгэх юм” гэв.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө