“Барилга, Орон сууц-2019” үзэсгэлэн, яармаг “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ

“Барилга, Орон сууц-2019” үзэсгэлэн, яармаг “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ

“Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийг есдүгээр сарын 06-нд буюу өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.

Ногоон хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд дэлгэн танилцуулах энэхүү үзэсгэлэн, яармагт үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, амины орон сууц барьдаг дотоодын болон гадаадын нийт 110  гаруй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон байна.

Үзэсгэлэн яармагийн эхний өдөр буюу өнөөдөр 15.00 цагт бизнес эрхлэгчдэд зориулан Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, салбарын ногоон хөгжил, Нийслэлийн хөрөнгөөр хийж буй төсөл хөтөлбөрүүд, Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгааны талаар танилцуулжээ.

Харин маргааш буюу 07-ны 14.00 цагт иргэдэд зориулсан сургалт, семинарт эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, гэр байшингаа дулаалах, хөрсний бохирдолгүй Био жорлон барих болон орон сууц сонгох, худалдан авах зөвлөгөө мэдээ мэдээллийг өгөх аж.

Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй шинэ орон сууцны төслөөс сонголтоо хийж, ипотекийн 8% болон компанийн бага хүүтэй зээлээр, хямдрал урамшуулалтай авах боломжтой юм байна.

Жишээлбэл, “Марч констракшн” ХХК “Поларис апартмент I, II” хотхоны байрныхаа үндсэн үнээс 48-60 хувь хямдруулах, “Рийл пропертиз Улаанбаатар” ХХК-аас үзэсгэлэнгийн 3 хоногийн хугацаанд орон сууц захиалгын гэрээ хийвэл үнийн дүнгээс 10 хувь, гарааш буюу автозогсоолын үнэ 34 саяаас 29 сая болж хямдрах, "Твинхаус констракшн" ХХК -аас орон сууц худалдан авагчдын дунд "Prius 20" автомашины хонжвортой сугалаа явуул