Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тооцоо гарчээ

Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тооцоо гарчээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдахь хэлэлцүүлэг дууссаны дараа Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна. Уг асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарсан байна. 

Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн, УИХ батална. СЕХ-ноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан ч дээр нь цагдаа, УБЕГ-ын, бүх шатны Захиргааны байгууллагын зардлыг оруулснаар 29 тэрбум төгрөг болж байгаа аж.

Уг зардлын хэмжээг багасгах, гурван хариулттай асуулгыг гараар тоолох боломж бий эсэхийг байнгын хорооны гишүүд хэлэлцсэн юм.




ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ