ФОТО: Монголын хамгийн том “Лазер шоу”-ны тайз засагдаж байна

ФОТО: Монголын хамгийн том “Лазер шоу”-ны тайз засагдаж байна

“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15 ны өдөр тохиодог. Тэгвэл энэхүү өдрийг Ардчилсан нам “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Энэ хүрээнд энэ долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 13 ны өдөр Сүхбаатарын талбайд монголын хамгийн том тайзтай, хамгийн том “лазер шоу” /гэрлийн шоу/ болно гэсэн мэдээлэл байна. Ямартай ч энэхүү арга хэмжээний тайз засалт Сүхбаатарын талбайд эхэлсэн байна. 

Энэхүү арга хэмжээний эхлэл болж өчигдөр BLUEMON үзэсгэлэнгийн танхимд “Өчигдөр ба Өнөөдөрийн монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байгаа билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН