Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх тэмцээн, уралдаан үзэгчгүй явагдана

Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх тэмцээн, уралдаан үзэгчгүй явагдана

Энэ сарын 13-ны өдрөөс Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх тэмцээн, уралдаан үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар тус холбоо өөрсдийн албан ёсны пейж хуудаст “Ковид-19 цар тахлын халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийт тамирчин, баг дасгалжуулагч нарыг эрсдлээс хамгаалах үүднээс Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх тэмцээн уралдаанууд 2022 оны 1 сарын 13-ны өдрөөс эхлэн хаалттайгаар явагдах боллоо.

Бид тэмцээн уралдааны мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээх болно. Та ч мөн хувийн ариун цэвэр болон халдвар хамгааллын дэглэмийг чанад сахин эрүүл мэнддээ анхаараарай” гэжээ.